ЖОН НОКС: ТОМ ШАЛТГААН НЬ АГААРЫН БОХИРДОЛ - MOICA

enfrdeitptrues

Categories

ЖОН НОКС: ТОМ ШАЛТГААН НЬ АГААРЫН БОХИРДОЛ

ЖОН НОКС: МОНГОЛД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БУЙ НЭГ ТОМ ШАЛТГААН НЬ АГААРЫН БОХИРДОЛ

??????Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх тусгай илтгэгч Жон Х.Нокс нийслэл хотын агаарын бохирдол Монголд хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй нэг том шалтгаан нь болж байна гэлээ.
Тэрбээр энэ сарын 19-нөөс эхлэн манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн юм. Ингэхдээ яам, хуульчид, Улсын их хурлын гишүүд, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай уулзаж, газар дээр нь ажиллажээ.
Ингээд манай улсад хүрээлэн буй орчноо хамгаалах тэр дундаа уул уурхайгаас болон нүүрсний хэрэглээнээс үүднээс хор нөлөөллийг арилгах талаар дэвшилттэй санаачилга гаргахыг манай улсад уриалсан юм.
АЛТ 2-ЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР БЭЛЧЭЭР УСТАЖ, БАЙГАЛЬ ОРЧИНД ИЛҮҮ ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ
Тэрбээр Төв аймгийн Заамар суманд очиж бичил уурхайчид болон нутгийн иргэдтэй уулзсан бөгөөд 15 жилийн өмнө эхэлсэн “Алт 1” хөтөлбөрийн уршгаар өнөөдөр нутгийн иргэд бэлчээргүй болж, байгаль орчин талаасаа ч эвдрэлд орсныг өөрийн нүдээр үзээд иржээ.
Нутгийн иргэд тус төслийг эхлүүлэхийг эсэргүүцэж байсан хэдий ч батлагдаж, лиценз олгоод эхэлжээ
Тиймээс ч нөхөн сэргээлтийн тал дээр анхаарал хандуулж, “Алт 2” хөтөлбөрийг эргэн харж, нутгийн иргэдтэй хэлэлцэх нь зүйтэй гэв. Нутгийн иргэд тус төслийг эхлүүлэхийг эсэргүүцэж байсан хэдий ч батлагдаж, лиценз олгоод эхэлжээ. Гэтэл төсөл эхэлснээр Заамар сумын нутагт үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хор хохирол учруулж болзошгүй аж. Тиймээс Засгийн газар тус төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бүрэн хэмжээний нарийвчилсан үнэгээ хийх хэрэгтэй аж.
Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаа нь ундны усны эх үүсвэр болох гол мөрнийг бохирдуулж, байгаль орчныг доройтуулах олон шалтгааныг бий болгож байна. Хэдийгээр сөрөг тал байгаа ч хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүйгээр стандартаа мөрдөж, үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтийг зөв хийж чадвал уул уурхай нь Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэдгийг тэрбээр онцолсон.

НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН УЛАМЖЛАЛТ СОЁЛД АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА
Дэлхийн дулаарлаас шалтгаалж Монгол орны уур амьсгалын байдал бусад орнуудынхаас ч илүү хурдацтай өөрчлөгдөж байгааг тэрбээр онцолсон юм.
Хүнд хахир цаг уурын байдал болон уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас үүдсэн бэлчээрийн хомсдол дэлхийд алдартай нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлд аюул нүүрлүүлж байна гэв.
Манай улсын хувьд байгаль орчны талаар баримтлах стандарт, хамгаалалтын баталгааг тогтоосон багц хууль тогтоомжтой хэдий ч хэрэгжилтийн тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байгааг ч дуулгалаа.
УНДНЫ УСНЫ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Харин нийслэлчүүдийн хувьд агаар, орчны бохирдол аюултай түвшинд хүрээд зогсохгүй ундны усны асуудал анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр хэлсэн юм.
Агаарын бохирдлыг бууруулах гэж байна гээд шилжилт хөдөлгөөнийг зогсоох нь хүний эрх зөрчсөн явдал
Агаарын бохирдлыг бууруулахаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хэдийгээр төсөл хэрэгжүүлж байгаа хэдий ч үр дүн тийм хурдан гарахгүй байх магадлалтай.
Орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдэж байгаа хэдий ч агаарын бохирдлыг бууруулна гээд хүний оршин суух газраа сонгох эрхийг хөндөж, шилжилт хөдөлгөөнийг хориглож болохгүйг хэлж байв.
Өвлийн улиралд Улаанбаатар хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж хүрэн манан тэнгэрийг нь бүрхэж, амьсгалах агаар нь тоосонцор бусад олон бохирдуулагчийг агуулж байгааг онцолсон юм.
Мөн ундны усны амин сүнс болсон гол мөрөн нь хог, үнсээр дүүрсэн байхыг харснаа ч энэ үеэр онцолж байв.
Эх сурвалж: http://news.gogo.mn

 
Super User

About:

comments

Copyrights © 2018
Top
We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…